Хоёр сар гаруйн өмнө АНУ-д анх удаа хүнд гахайн зүрх суулгах хагалгаа амжилттай болсон билээ. Хагалгааны дараахан өвчтөний бие сайжирч байгаа хэмээн мэдээлж байсан юм. Гэвч гахайн зүрх суулгуулсан иргэн  өчигдөр буюу хагалгаанаас хоёр сарын дараа нас баржээ. 

Зүрх шилжүүлэх агалгааг хийлгэсэн 57 настай, Дэвид Беннет АНУ-ын Мэриландын их сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ. Одоогоор түүний үхлийн шалтгааныг эмч нар тодорхой мэдээлэл өгөөгүй бйан.  

Беннетийн гэр бүлийнхэн эмч нарыг чадах бүхий л арга хэмжээг авч, эцсийн арга болсон гахайн зүрх суулгуугах туршилтыг хийсэнд талархсанаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр энэхүү хагалгаа нь түүнд амьдрах баталгаа болохгүй гэдгийг мэдэж байсан ч зүрх шилжүүлэн суулгахаас нааш аврагдах боломжгүй байсан тул энэ туршилтад орох хүсэлтийн дагуу мэс засал хийгдсэн гэжээ. 

Өмнө нь амьтны эрхтэнг хүн рүү шилжүүлэн суулгах туршилтууд амжилтгүй болж байсан. Харин Беннет дээр генийн өөрчлөлтөнд оруулсан гахайн зүрх суулгаж туршсан. Ингэхдээ хүний генийг нэмж, гахайн генээс багасгасан гэж ойлгож болох юм. 

Беннет энэ туршилтанд орж хоёр сар амьдарсан. 1984 онд АНУ-ын Калифорни мужид амиа алдах гэж байсан нярай нохой сармагчингийн зүрх суулгаж 21 хоног амьдарч байжээ. Үүнээс харахад Тэрбээр амьтны эрхтэнг шилжүүлэн суулгасны дараа хамгийн удаан амьдарч чадсан тохиолдол боллоо.