СӨҮЛ. /Yonhap/. Samsung” компани “Galaxy Fold” эвхэгддэг гар утасны дэлгэц болон түүнд холбогдолтой механизмд асуудал гарсантай холбогдуулан АНУ-ын зах зээлд худалдаалж эхлэх хугацааг нь хойшлуулсан байна.

БНСУ-ын технологийн салбарт тэргүүлэгч тус компани анхны эвхэгддэг ухаалаг гар утсаа энэ долоо хоногийн баасан гарагт худалдаанд гаргахаар төлөвлөж байсан юм. Гэсэн хэдий ч уг гар утсыг нэмж сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн ажээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд үзүүлж, энэ сарын эхээр дэлгэрэнгүй танилцуулсан “Galaxy Fold” гар утас 1980 ам.долларын үнэтэй юм. Зарим хүний мэдээлснээр, уг гар утсыг нэг хоёр хоног хэрэглэсний дараа доголдол үүссэн аж.

Galaxy Fold” эвхэгддэг гар утсыг худалдаанд гаргах хугацааг ойрын хэдэн долоо хоногт олон нийтэд мэдэгдэнэ гэж “Samsung” компаниас мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Зургаан камераар тоноглосон “Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг