Х.Оргил
03 сарын 06, 2020
Монгол Улсын нийт экспортын 41 хувийг дангаар бүрдүүлж байгаа нүүрсний орлого коронавирусийн улмаас тасалдсан ч өчигдрөөс эхлэн Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд БНХАУ руу гарч эхэлсэн билээ.
Харин Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 3 сарын 15-аас нүүрс экспортлох шийдвэр гараад байна. Энэхүү ажилтай холбогдуулан тус боомтод бэлтгэл хангах болон эрсдэлтэй нүүр тулж ажиллах байцаагчдад зориулан хямд, гарын доорх материалыг ашиглан 1 удаагийн нүүрний хаалт хийсэн байна.
Гэсэн хэдий ч өчигдөр тус боомттой хил залгаа Баяннуур аймагт БНХАУ-ын иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Энэ нь Өвөрмонголд уг халдвараар нас барсан анхны тохиолдол юм.
Сарын өмнө Ганц модны боомтоос 120 км -ийн цаана орших Ѳвѳрмонголын Баяннуур аймгийн Халиут суманд коронавирус илэрсэн билээ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.124] ・ 2020.03.10 Хариулах
Гарчиг аа зөв бичээчээ.... хүний анхаарал татах гэсэн удахгүй үйлдэл байна!!!!
Зочин [93.38.50.153] ・ 2020.03.09 Хариулах
gadaadad bga mongolchuudaa ad uzeed bsn odoo hilee neegeed duusah n de.
Зочин [114.206.195.194] ・ 2020.03.09 Хариулах
Yanaa ene door ed erhetnii naimaa yavj bn shde. Tsagdaad ognoo. Ene haigiig chin. Olohdoo l olno. China Mongolian police
Санал болгох
1 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийг доройтсон гэж ерөнхийлөхөөс илүү сэргэх чадавхаар нь ангилж ашиглах хэрэгтэй
2 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
3 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
4 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
5 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа