Юникод консорциумын жагсаалтад шинээр 31 эможи нэмэхээ мэдэгдлээ. Өнгөрсөн жил нэмсэн 112 эможитой харьцуулахад хамаагүй бага тоо юм. 

Шинээр нэмэгдэж буй эможи дунд жирэмсэн хүмүүс, суга таяг, зай барь гэсэн тэмдэгтүүд болон толгойгоо сэгсэрч байгаа эможи, олон өнгийн зүрхнүүд зэрэг багтжээ.

Товчхон хувилбарыг онлайн орчинд танилцуулахад олон нийтээс эерэг үнэлгээ авсан байна. 

Шинээр оруулах галууны эможи нь сүүлийн үед тренд болоод буй инди тоглоомын "Нэргүй галуу” хэмээх гол дүр болохыг Emojipedia-ийн зүгээс мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Тус загварууд нь Emoji 15.0 хувилбарт зориулан Emojipedia-аас бүтээсэн төдийгүй  Apple, Google, Samsung зэрэг компаниуд эможид зориулж өөрсдийн загварыг гаргаснаар хэрэглээнд бүрэн нэвтэрч хүмүүс өдөр тутмын харилцаандаа ашиглах боломжтой болох гэнэ. 

Эцсийн хувилбараар энэ оны 9 дүгээр сард бүрэн дуусах бөгөөд зарим туршилтын хувилбарууд цуцлагдах магадлалтай талаар зохион бүтээгчид хэллээ.

Эх сурвалж: BBC