Интерполын ерөнхийлөгч Хятадын иргэн Мен Хонвей 9 дүгээр сарын сүүлээр гэнэт алга болж, үүнээс хоёр долоо хоногийн дараа Хятадын хууль сахиулах байгууллагууд түүнийг баривчилсан талаараа мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхшруулсан билээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжинг олон улсын хэм хэмжээг эрээ цээргүйгээр зөрчиж, цаашид дэлхийн хэмжээний байгууллагын удирдлагаар Хятадын иргэнийг томилоход асар том эргэлзээ төрүүлэхээр алхам хийлээ хэмээн хурцаар шүүмжилж байна.

Үнэн хэрэгтээ олон улсын түвшинд хүн бүрийг цочирдуулсан, Хятадын тоглосон энэхүү богино, хар кино нь Хятадын удирдлагууд Интерпол руу Мен Хонвейг нууцаар баривчилсан даруйдаа эсвэл хугацаа алдалгүйгээр утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдсэн бол байдлыг огт өөрөөр эргүүлэх боломжтой байв. 

Гэвч Бээжингийн зүгээс хэрэг явдлын талаар хугацаа алдан, итгэмээргүй, товчхон өгсөн тайлбар нь зарим олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл хэмээн хардахав хүргэв. Гэтэл ямар зорилгоор гэж?

Эсвэл ингэж гэнэт баривчилсан нь Мен асар том улс төрийн асуудалд орсонтой холбоотой байж болох ч үнэн хэрэгтээ түүнийг дан ганц авлигын хэрэгт сэжиглэн, цаашид үүсэх үр дагаврыг нь бодолгүйгээр шууд эхний ээлжинд баривчилсан байх магадлал илүү өндөр байна. 

9 дүгээр сарын 25-ны өдөр Мен Интерполын төв байрладаг, өөрийн эхнэр ихэр хүүхдүүдийн хамт амьдардаг Францын Лион хотоос нисэж,  Бээжин хотод газардсан даруйдаа авлигын хэрэг мөрдөгч нарт баривчлагджээ. Тэрээр Вичат (Wechat) мессенжерээр эхнэр рүүгээ эхлээд “Миний дуудлагыг хүлээж бай” гэж бичсэнээс 4 минутын дараа хутганы дүрслэл (emoji) илгээсэн нь өөрийгөө аюулд өртсөнийг илтгэсэн явдал байжээ.

Мений эхнэр нөхрөө алга болж, 10 дугаар сарын 7-ны өдөр баривчлагдсан гэдгийг нь дуулах хүртэл нэг хүн өөр рүү нь залгаж, Хятадын хууль сахиулах байгууллагын өмнөөс ярьж байна хэмээн сүрдүүлснээс өөр ямар ч мэдээлэл авч чадаагүй тухайгаа мэдэгджээ. Тэрээр 10 дугаар сарын 5-ны өдөр нөхрөө алга болсныг олон нийтэд зарлаж, Францын цагдаагийн байгууллага болон Интерполыг Бээжингээс сураглаж өгөхийг хүсэхэд ч Хятадын удирдлагууд бүтэн хоёр өдрийн дараа л мэдэгдэл хийсэн юм. 



Эх сурвалж: https://www.iaac.mn