Зүгээр л бичлэг хийх товч дээрээ дараад чанартай бичлэгтэй болно гэж бодож байна уу? Энэ ташаа ойлголт юм. Ингээд та бүхэндээ камернийхаа хүчин чадлыг тултал нь ашиглах 10 аргыг хүргэж байна.


#1. Босоогоор бус хэвтээгээр бичлэг хий

Зурагт болон компьютерийн дэлгэц дээр таны бичлэг тод бүтэн харагдахыг хүсэж байвал утсаа хөндлөнгөөр нь бариад бичлэгээ хийгээрэй.


#2. Хоёр гараа ашиглах

Бичлэг чинь хөдөлсөн эсвэл чичирхийлсэн болчихвол харамсалтай. Тэгвэл хоёр гараараа утсаа бариад тохойгоо цээжийндээ зураг дээрх шиг наагаарай. Камераа хөдөлгөхдөө гараа бус хөлөө ашиглан доош сууж эсвэл дээш болж өгснөөр илүү дээр бичлэг хийгдэх болно.


#3. Байрлал

Ихэнх утсанд "grid" буюу дөрвөлжин хэмжээсүүдээр зургаа тэгш хэмтэй авахад туслах тохиргоо байдаг. Гэвч бичлэг дээр ийм тохиргоо ховор. Тэгвэл та эхлээд зураг авах гэж буй мэтээр камера тохируулаад дараа нь бичлэгээ хийгээрэй. Зураг дээрх огтолцсон газар толгой байрлуулсныг сайн ажиглаарай.


#4. Гэрэл

Гэрэл бол зураг болон бичлэг авахад хамгийн чухал зүйлсийн нэг. Тиймээс хэтэрхий гэрэл цохисон эсвэл харанхуй сүүдэрлэсэнг сонголгүйгээр яг тохирох гэрэлтэй газраа л бичлэг хийгээрэй. Мөн дотор орчинд бичлэг хийх гэж байгаа бол хиймэл гэрэл ашиглах эсвэл нарны гэрэл тусах газрыг хайж олох хэрэгтэй.


#5. Богино бичлэгүүд

Зогсолтгүй олон цаг урт бичлэг хийснээс богино хугацааны бичлэгүүдийг олон хийгээд дараа нь нийлүүлсэн нь илүү мэргэжлийнх болно. Зөв өнцөг, гэрэл, дүрсээ олоод богинохон бичлэг хийгээд л орхиод дараагийн бичлэгээ эхлээрэй.


#6. Фокус тааруулах

Ихэнх ухаалаг утас фокус тааруулах боломжтой ч, бичлэг хийгдэж байх үед фокус тааруулах боломжгүй байдаг. Тэгвэл бичлэг эхлэхээс өмнө гол зүйлээ сонгож тодруулаад бичлэгээ эхлээрэй. 


#7. Дуу бичих

Хэн нэгний яриа бичих гэж байгаа бол микрофоноо илүү ойртуулах аль эсвэл өөр яриа бичигч, микрофон тусламжтайгаар бичин аваад сүүлд нь бичлэгтээ хийж болно. Холоос бичлэг хийж байгаа тохиолдолд дуу чимээ сайн сонсогдохгүйг анхаараарай.


#8. Дагалдах хэрэгслүүд

Ухаалаг утсаа илүү мэргэжлийн болгохыг хүсвэл зориулалтын тогтоогч, хөл эсвэл микрофон худалдан авч болно. Ингэснээр таны бичлэг илүү чанартай харагдана.


#9. Хэзээ зогсохоо мэдэх

Бичлэг эхлэхээсээ өмнө утасныхаа багтаамжийг шалгаарай. Хэдэн минутын бичлэг хийх боломжтойгоо тодорхой болгосныхоо дараа хийвэл таны цагийг хэмнэх болно.


#10. Бичлэг засах

Бичлэгийнхээ хэрэггүй хэсгийг хайчлан авах, өнгө эффект оруулах болон ард нь дуу оруулах, текст бичих зэрэг олон үйлдлийн бичлэг засдаг програмын тусламжтайгаар хийнэ. Энэ тийм ч хэцүү биш бөгөөд бичлэг засдаг гар утасны үнэгүй аппликейшнүүд олон болсон шүү дээ.