Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан шунайхан сэдлээр малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Тухайлбал, СХД-21 дүгээр хороонд “Давааны зөрлөгийн задгайд суух Давааний гадна сэжиг бүхий 4 тооны адуу байсныг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж явах хугацаандаа шалгахад ХУД-12 дугаар хороонд оршин суух “У”-гийн /эр.33н/-ын 4 тооны адууг 01-р сарын 08-ны өдөр бэлчээр дээрээс Дундговь аймаг Дэлгэрцогт суманд “Г” /эр.29н/ хулгайлсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сэрэмжлүүлэг: Иймд иргэд та бүхэн гарал үүсэлгүй мал худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.