Орчин үед хүн судлалын ухаан хүний гар, алганы хээ, хуруу хумсаар шинжин анагаах боломжтой гэж үздэг. Тухайлбал хүний амьдралын одоо болон ирээдүйг шинжихдээ ихэвчлэн зүүн гарыг шинждэг ажээ. Харин баруун гарын алганд хүний хөгжил, ухаарал, хоцрогдол, авьяас амжилт ололтыг тодорхойлдог байна.

Эрхий хуруу сугар, долоовор хуруу бархасбадь, дунд хуруу санчир, ядам хуруу нар, чигчий хуруу буд гаригийн нөлөөнд оршдог гэж үздэг. Эдгээр таван гариг нь өөрийн гэсэн билэгдэлээрээ ялгаатай. Сугар гариг хайр сэтгэл,бархасбадь эрх мэдэл, санчир гариг хугацааг, нар амжилт ололт, авьяас билгийг итгэдэг ажээ. Харин одоо хуруу хумсаар өөрсдийгөө шинжээрэй.Гарын өнгөөр ямар ч хүний эрүүл мэндийг шинжиж болно.

Гарын өнгө:

-Улаавтар гартай хүн бие муутай, архаг өвчин ихтэй байх нь их. Бас уур уцаар ихтэй залхуу талдаа байдаг. Тэд сайхан сэтгэлтэй.

-Цэвэрхэн, цайвар ягаан гартай хүн хэнэггүй, сэтгэлийн тэнхээгүй байх нь олонтаа. Гэвч бусдад туслах дуртай.

- Хурууны үзүүр нарийсах тусам итгэл даахдаа мууг илэрхийлнэ. Тэд өөдрөг үзэлтэй байх нь элбэг.

-Судас шөрмөс нь нэвт гэрэлтсэн, нимгэн цайвар арьстай гартай бол төрөлхийн эелдэг сайхан сэтгэлтэй нэгэн юм.

-Гарын ар тал хэт үсэрхэг байх нь сайн хүний шинж. 

-Гарын алгандаа мэнгэтэй бол баян, эд хөрөнгө атгаж хангалуун амьдарахын дохио юм.

 Хумсны өнгө:

-Өнгөлөг ягаан хумс тогтвортой, тайван зантай байх нь элбэг. 

-Тэгш биш муруй хумс дур зоргоороо зантай хүнийг тодорхойлдог. 

-Дугуйвтар хэт цагаан хумстай бол ширүүн зантай байдаг.

-Богино хумстай бол маргах дуртай гэж ардын анагаах сударт бичжээ.

Эх сурвалж: Дээд эрүүл мэндийн "Оточ Одь" эмнэлэг