“Мандал Риск Менежмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Барсбаатартай хүүхдүүдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянах талаар ярилцлаа.


Хүүхдээ интернэт орчинд хэдэн цаг ямар контент үзэж буйд нь анхаарал хандуулаарай


Хүүхдээ багаас нь ухаалаг утас, интернэт орчинтой ойр байлгах нь хүүхдийн хөгжилд тустай гэж боддог аав ээжүүд бий.

Гэвч интернэт гэдэг асар их мэдээлэл байршдаг агуулах учир хүүхдэд сөрөг нөлөөтэй контентууд байгааг үгүйсгэх аргагүй.  

Учир нь хүүхдэд зориулсан тоглоом, контент дунд сэтгэхүйг нь цочроох зорилготой зураг, бичлэгүүд цөөнгүй явах болсон.  Хүүхэд бүү хэл том хүн хараад айж цочирдмоор эвгүй царайтай амьтны дүрс, зургууд ч бий. 

Гол аюул нь тэд “Өөрийгөө гэмтээ, аав ээжээсээ мөнгө хулгайл, орон дээрээс үсэр” гэх зэргээр хүүхдийн зан үйлд нөлөөлөхүйц агуулгатай. Тиймээс гэнэн итгэмтгий бага насны хүүхэд тань хэлснийг нь дагах эрсдэлтэйг үргэлж санаарай.

Аав ээжүүд хүүхдээ интернэт орчинд хэдэн цаг ямар контент үзэж, хэнтэй харилцаж буйд нь хяналт тавих улам төвөгтэй болж байна. Бусад орнуудад бол энэ асуудлыг “parental control” төрлийн шийдлийг агуулсан анти-вирусний программын тусламжтай шийдвэрлэдэг.  

Бичлэг үзэх:


“Рarental control” аппликэйшн хэрэглэснээр: 

Нэгдүгээрт, хүүхдийнхээ интернэтээс үзсэн агуулгыг хянаж болно. Түүнчлэн хайлтын илэрцүүдийг агуулгаар нь ангилан, хүүхдийн насанд тохироогүй агуулгуудыг хязгаарлах тохиргоо бий. Жишээ нь садар самуун, хар тамхи, мөрийтэй тоглоом, амиа хорлолт зэрэг агуулгыг холбогдох түлхүүр үгс ашиглан хязгаарладаг. 

Хоёрдугаарт, хүүхдийнхээ байршлыг харах боломжтой. “Рarental control” утасны GPS-ийг ашиглан хүүхэд тань гэр, сургуульдаа аюулгүй очсон эсэхийг шалгаж болно.

Гуравдугаарт, дэлгэц ашиглах цагийг хязгаарлаж болно. Тухайлбал орой 10 цагаас хойш утас оролдохгүй гэж үзвэл аппликэйшн суулгасан төхөөрөмжүүдээ 22 цагт автоматаар унтраах тохиргоо хийхэд л хангалттай.

Олон улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн компаниуд цөөнгүй бий. Тэр дундаас 500 сая гаруй хэрэглэгчтэй “Bitdefender” компанийн анти-вирусний программыг "Мандал Риск Менежмент" компани албан ёсоор Монголд нэвтрүүлжээ. 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.


Томчууд өөрсдөө ч цахим халдлагаас сэргийлэх арга замаа мэддэггүй


Гудамжинд таарсан танихгүй хүнд итгээд дагаж явж болохгүйтэй адил цахимаар танилцсан хүндээ шууд итгэж, харилцаж болохгүй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах нь чухал. 

Саяхны судалгаагаар дунд, ахлах сургуулийн гурван сурагч тутмын нэг нь цахим халдлагад өртсөн гэжээ. 

Энэ нь нэг талаас хүүхэдтэйгээ ярилцаж анхааруулаагүй аав ээжүүдийн хэнэггүй байдлаас үүдэлтэй. Үнэндээ томчууд өөрсдөө ч цахим халдлагаас сэргийлэх арга замаа мэддэггүй нь ажиглагддаг. 

Жишээ нь “фэйсбүүк, инстаграмм, и-мэйлээ алдчихлаа” гэсэн тохиолдол цөөнгүй сонсож байсан байх. 

# Нууц үг

Үүнээс сэргийлэх энгийн арга нь и-мэйл болоод фэйсбүүкийнхээ нууц үгийг тогтмол шинэчилж байх юм шүү дээ. Таахад амархан, хэт богино нууц үгтэй байх, түүнийгээ олон хаягтаа зэрэг ашиглах тусам цахим залиланд өртөх эрсдэл нэмэгддэг. Түүний оронд үсэг, тоо, тусгай тэмдэгт холилдсон нууц үг зохиож түүнийгээ гурван сар тутамд шинэчилж байх хэрэгтэй.

# Анти-вирусний программ суулгах 

Цахим халдлагаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь вирусийн эсрэг программ суулгах юм. Вирус чимээгүйхэн таны мэдээллийг устгаж, хулгайлж байдаг учир зайлшгүй урьдчилан хамгаалах шаардлага бий. Үнэгүй ашиглаж болох программууд олон байдаг ч би албан ёсны эрхтэй, төлбөртэй анти-вирусний программ ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.