НИТХ энэ сарын 16-нд хуралдаж, нийслэлийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг сонгосон. Гэвч өнөөдрийг хүртэл түүнийг хотын даргаар батламжлаагүй буй юм. НИТХ нийслэлийн Засаг даргыг сонгосны дараа Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхий сайд эцэслэн батламжилдаг. 

Тэгвэл НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг сонгосон тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн үү, үгүй юу гэдэг асуудал үүсээд буй юм.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан "НИТХ-аас одоог хүртэл Нийслэлийн Засаг даргыг сонгосон гэсэн тогтоол албан бичгээр ирүүлээгүй. Бид нийслэлийн Засаг даргыг сонгосон гэдэг үйл явцыг мэдэж байгаа учир бичиг ирэхийг хүлээж байгаа. 

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч маань хуулиар тодорхой хэмжээний шаардлагуудыг хангасан байх ёстой. Албан бичиг ирэхгүй удаж буй шалтгаан нь үүнтэй холбоотой юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Нэр дэвшигчийг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл явж байна. Үүнийг бид шалгуулаагүй. Ерөнхий сайд батламжлахаар болбол дараа нь бид АТГ-аар шалгуулж авах журамтай" хэмээлээ.

Харин нийслэлийн Засаг даргаар сонгогдоод буй С.Мөнхчулуун сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "10 гаруй жил төрийн албанд ажилласан. Хуулинд шаардагдсан бичиг баримтыг 16-ны өдөр нэр дэвшихдээ бүрэн бүрдүүлээд ирсэн" хэмээсэн юм. Түүний өгсөн мэдээллийг энд дарж уншина уу.