“Орфей” театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 03-наас 27-ныг хүртэл өдөр бүр 19:00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглохоор боллоо.


Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж байна.
Энэ удаа бид жүжигчдийн бүрэлдэхүүндээ багахан өөрчлөлт оруулжээ.

Танилцуулбал,
Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах

Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр

Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглоно.

Жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.

Жүжгийн уран бүтээлчид


Дүрүүдэд:
Раскольников - Д. Лхагва
Разумихин - Э. Ууганбаяр
Алена Ивановна - Д. Ганцэцэг
Соня - Г. Золзаяа
Дуня - Х. Баярмаа
Пульхерия Александровна – Б. Нармандах
Мармеладов - П. Эрдэнэзаан
Свидригайлов - Ц. Төмөрбаатар
Лужин - Ш. Доржсүрэн
Порфирий Петрович - Б. Одгэрэл, Т.Ариунчимэг, П. Дайриймаа, Д. Өсгүүнбилэг, Д.Солонго
Зосимов – Л. Дөлгөөн
Заметов - У. Эрдэнэбаяр
Офицер - Б. Цогбаяр
Оюутан - Ж. Тэмүүлэн


Орфей театр:

Ерөнхий найруулагч: М. Батболд
Продюсер: Т. Ариунчимэг
Зөвлөх продюсер: Амгалан Ринчинович Базархандаев
Хамтарсан продюсер, Уран сайхны удирдаач: Х. Отгонтуяа
Зохиолч: Я. Баяраа, Э. Бүжинлхам
Ерөнхий зураач: Л. Батбилэг, У. Мөнхбат
Хөгжмийн зохиолч: Eventide хамтлаг, B.L.M.D хамтлаг
Хувцасны зураач: О. Булган
Хөгжмийн найруулагч: Д.Нямхүү
Дууны найруулагч: Я.Батсайхан, Э.Сүмбэ
Гэрлийн найруулагч: Ө.Бат-Эрдэнэ
Гэрлийн инженер: Ө. Бат-Эрдэнэ
Хөдөлгөөний найруулагч: У. Эрдэнэбаяр
Туслах найруулагч: С.Тэмүүжин, Э. Бүжинлхам
Нүүр будаг хувиргагч: “Barber house”
Техникч: О. Цэрэндорж
Маркетингийн зөвлөх: Д. Цэцэгдэлгэр
Хэвлэлийн төлөөлөгч: Э.Булган
Контент медиа: Ж. Тэмүүлэн
Төслийн ахлагч: Б.Сэвжид
Борлуулалтын менежер: Б.Хатанболд
График дизайнер: У.Төгөлдөр
Оффис менежер: Т.Ундрах
Аж ахуйн албаны дарга: Т. Тэмүүжин
Туслах: Б.Нора, Ичинноров