Н.Жавхлан
05 сарын 20, 2024
Өнөөдөр манай хэлтсээс дүүргийн Засаг Даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, 43-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, “86400” ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбар комисстой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчидад чиглэсэн “Гэр бүлийн боловсрол олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрахуйн мэдлэг олгох нь” сэдэвт сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр “Сэтгэл зүйн боловсрол” сэдвээр гэр бүлийн зөвлөх, сэтгэл судлалын ухааны магистр Б.Батхүү, “Гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалтай гэр бүл” сэдвээр
Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, сэтгэл зүйч магистр Л.Бадамцэцэг, “Хөгжлийн бэрхшээлийн талаархи ойлголт” сэдвээр
Сэргээн засахын эмч, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэргээн засах тасгийн зөвлөх эмч Н.Цолмон, Тэмүүжин анд тусгайн хэрэгцээт цэцэрлэгийн нийгмийн ажилтан Э.Мөнхцэцэг нар мэдээ мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.
Арга хэмжээнд нийт 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдын төлөөллийг хамруулан ажиллалаа.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.