Амлалт том байх ёсгүй гэж үздэг зангаараа Германчууд барагтай бол "Би чамайг үүрд хайрлана" гэж хэлэхгүй. Амлалт биелэгдэх  ёстой гэж үзнэ. Тэд өдөр бүр "амлалт өгч", түүндээ байнга хүрдэг хүмүүс. Тэр амлалтууд нь
- Орой ярья, тэдэнд уулзья, тэрийг би хийчихнэ, гэртээ 16.30-д ирсэн байна, би курсын ажлаа тэдний дотор өгнө, тэдэн цагт би залгая, би чамд тусална
Өдөр тутмын энэ жижигхэн амлалтууд яг хэлсэндээ, яг цагтаа биелэгдэж байдаг. 

Хэлсэндээ байх энэ чадвар тэдний хоорондын харилцааг хөнгөрүүлж, найдвартай, итгэлтэй байдлыг нийгэмд авчирна

Нэг хүний ийм зан, нийт хамт олны энэ байдал нийт үндэсний шинж чанар болж хэлсэндээ ярьсандаа байснаар ажил хэргийн болоод хувийн харилцаа хөгжиж, урагшилдаг.
- Өнөөдөр ажлаасаа 16.35-д ирнэ, уучлаарай 5 минут хоцрох нь. 

Замдаа машины завсарын газраар орж бичиг авах ёстой юм аа гэх мэт 5 минут хожуу ирэхийн шалтгааныг заавал хэлдэг зантай. Танихгүй хүнд бол 2 минут хоцрох байсан ч урьдчилан хэлнэ. Ингэж хэлснээр нөгөө талдаа хүлээж байгаа хүн санаа зовох, ойлгомжгүй байдалд байхаас урьдчилан сэргийлнэ. Энэ нь тэдний хувьд бие биеэ хүндэлж буй хүндэтгэл юм. Ялангуяа эхнэр нөхрийн хувьд.  
Хоёр долоо хоногийн дараа хагас сайн өдөр гадаа мах шарна гэж гэр бүлдээ хэлсэн бол тэр өдрийн найз нөхөдтэйгөө уулзах, хөлбөмбөг үзэх гээд бүхий л зүйлд хэдэн өдрийн өмнөөс найз нөхөддөө ирж чадахгүйгээ хэлнэ.
Өлгийтэй үрээсээ эхлээд хэнд ч юм амласан хэлсэндээ хүрдэг энэ зан тэдний амьдрал харилцааг ойлгомжтой, асуудалгүй, хүндрэлгүй, төвөггүй болгодог. 

Амлалт том байх шаардлагагүй. Харин тэр биелэх боломжтой л байх ёстой.

Тэгээд эцэст нь биелүүлснээр бүх хүмүүс биеэ биедээ сэтгэл ханамжтай, харилцаандаа сэтгэл тайван, нэг нэгэндээ итгэлтэй болж үлддэг.