БЕРЛИН. /CNN/. Германы Zoo Berlin” амьтны хүрээлэнд амьдардаг ижил хүйстэн оцон шувууд чулуу, загас зэргийг дарах үр дүнгүй оролдлогыг удаа дараа хийсэнтэй холбогдуулан тэднийг өндөг үрчилж авахыг зөвшөөрчээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр, Скиппер, Пинг нар өндгийг баяртайгаар үрчилж авжээ. Тэд анх удаа дэгдээхэйтэй болох гэж буй нь энэ бөгөөд бүх зүйл хэвийн явагдаж байгаа аж. 

“Ижил хүйстэн оцон шувууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Гамбург хот дахь амьтны хүрээлэнгээс хамтдаа ирсэн. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд тэдний харилцааг тун удалгүй олж мэдсэн” гэж “Zoo Berlin”-ийн хэвлэлийн төлөөлөгч Максимилиан Ягер сэтгүүлчдэд ярьжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг