УИХ-ын нэр бүхий гишүүд төрийн их бэлгэ тэмдэг болсон сүлдэнд шинэчлэл хийх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа ажээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоног  болсон УИХ-ын чуулган дээр уг асуудлаарр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байхаас, маргааш Монгол Улсын Ерөнхий сайдаар хэн томилогдохоос, УИХ-ын гишүүнээр хэн сонгогдохоос үл хамаараад эдгээр өөрчлөлтүүд орж ирж байгаа учраас зарчмын хувьд дэмжинэ. Олон ч жил дамжин ярилаа, олон ч хүний хөдөлмөр шингэсэн ажил, иймээс туршлага дутаагүй, хий багатай өөрчлөлтүүд орно гэдэгт  итгэж байна. 

Ард иргэдээ бид бас сонсож нийтээрээ хэлэлцэх ёстой. Бид ингэж нэгэнт эцэг хууль гэгддэг Үндсэн хууль руугаа үзгээ бариад орж байгаа бол дорвитойгоор Монгол үндэстний дархлааг нэмсэн, үндэсний тусгаар тогтнолыг баталгаажуулсан өөрчлөлт орох ёстой гэж зарим нөхөдтэйгээ санал оруулсан. Ялангуяа төрийн сүлд, далбаанд анхаарал хандуулсан бол зөв зүйтэй алхам болох байлаа. Энэ тал дээр манай туршлагатай хуульч Л.Мөнхбаатар, УИХ-ын Б.Бат-Эрдэнэ нартай санал нэг байна. Үндсэн хууль батлахад сүлдний тухай яриа нэлээн яригдсан гэдэг. Тухайн үед сүлдэнд байгаа морийг модон морь, хиймэл морь гэж янз бүрээр ярьж байсан. Ямар ч байсан бид энэ сүлдтэйгээ өдий олон жил явж ирлээ. Муу байж болно, муухай болгож болохгүй л дээ. Өнөөдөр төрийн сүлд, соёмбо хаа саагүй л хэрэглэгдэж байна. Архины шил, тамхины хайрцаг, өмд, гутал гээд наахгүй газар ч алга. Ийм байгаа нөхцөлд Монголчууд яаж төрийн сүлд минь гэж уулга алдаж, түүндээ залбирч явахав дээ. Энэ өөрчлөлтийг хийчих ёстой байсан юм. 

Бичлэг үзэх: