Х.Оргил
03 сарын 02, 2021
Голдман Сакс хөрөнгө оруулалтын банк нь ирэх сараас криптовалютын арилжааны албатай болж байгаагаа албан ёсоор зарлалаа. 2018 онд тус албыг байгуулахаар төлөвлөж байсан ч хууль эрх зүйн зохицуулалтаас үүдэн татан буугдсан байна. Голдманын энэхүү алба арилжааны цахим биржид блокчэйн технологи, төв банкны дижитал валютыг багтаасан төслүүд багтдаг. Институцийн буюу томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол сүүлийн жилүүдэд 5 дахин нэмэгдсэн нь биткойны талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбоотой бөгөөд тус биржээр дамжуулан албан ёсны арилжаа хийх боломжтой болох юм.
Сити Группээс хийсэн судалгааны тайланд “Биткойн хэзээ нэгэн цагт олон улсын худалдааны сонголт хийх валют болж чадна" гэсэн байна.
Дашрамд дурдахад, Голдман Сакс Групп нь Хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын менежмент, арилжааны банк зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг корпорациуд, санхүүгийн байгууллагууд, засгийн газар, хувь хүмүүст хүргэдэг дэлхийн тэргүүлэгч санхүүгийн байгууллага юм. 1869 онд байгуулагдсан энэ группын төв нь Нью-Йоркт байрладаг бөгөөд дэлхийн бүх томоохон санхүүгийн төвүүдэд оффисоо ажиллуулдаг.
Мөн өнгөрсөн сард цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla (TSLA) нь 1.5 тэрбум доллар Bitcoin худалдаж авсанаа мэдээлсэн бол MicroStrategy-ын Гүйцэтгэх захирал Майкл Сейлор Мягмар гарагт CNBC-д ярилцлага өгөхдөө: “Биткойны зах зээлийн үнэлгээ нэг өдөрт 100 их наяд ам.долларт хүрч байгаа. Энэ нь 100 дахин өсөхийг илэрхийлж байна. Миний бие 18,000 ам.доллараар биткойн худалдан авч хадгалсан. Энэ нь ирээдүйд 230 сая ам.долларын үнэ цэнтэй болно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.