НҮБ-ын чуулганаар блокчэйний ирээдүйг хэлэлцэнэ

Х.Оргил
09 сарын 21, 2018

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 73 дугаар Ерөнхий чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтанд блокчэйн болоод түүний үр ашгийн ашгийн талаархи асуудал оржээ.

Энэ сарын 24-нд дэлхийн улс орны төр засгийнхан болоод технологийн нэрд гарсан мэргэжилтнүүд “Нийгэмд хэрэглээнд зориулагдсан блокчэйн: Эдийн засгийн хөгжилд туслахад блокчэйнийг ашиглах нь” сэдэвт хуралдаанд оролцож эдийн засгийн өсөлтийг удирдахад технологийн ямар боломжууд байгаа талаар хэлэлцэнэ.

Нью Йорк хотноо байрлах НҮБ-ийн төв байранд болох уг хуралдааныг Blockchain Charity Foundation (BCF), Women Political Leaders Global Forum (WPL), and Finance Center for South-South Cooperation (FCSSC) байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Хуралд Мальт улсын Ерөнхийлөгч Мари-Луйз Колеро Преса үг хэлэх ба оролцогчид бас дугуй ширээний ярилцага хийх аж. Тэнд мөн блокчэйнийг хэрхэн ашиглаж буй тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.



Эх сурвалж: Крипто доогтэр https://cryptovest.com/

Холбоотой сэдвүүд

биткоин блокчейн криптовалют

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.