Шведийн жижиглэнгийн худалдаачдын 50 хувь нь 2026 он гэхэд тус улсад бэлэн мөнгийг хэрэглэхээ болино гэж үзэж байна. Шведийн Төв банк өөрийн e-krona виртуал валютыг туршаад үзсэн байна.  Иймд шведийн хувийн банкууд, компаниуд болон иргэд бэлэн мөнгөгүй нийгэмд шилжихэд бэлтгэж байна гэж хэлэх бүрэн үндэстэй болжээ. 

Шведийн Төв Банкны Ерөнхийлөгч Штефан Ингвес / Stefan Ingves/ мэдэгдэхдээ «Одоо юу ч хийхгүй зүгээр суух нь хамгийн цаг үеэ олоогүй хандлага юм. Учир нь өнгөрсөнд буцаж очиж болдоггүй тул бэлэн мөнгө байхгүй болсоны дараа гайхаж гаслаад ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Иймд бид ирээдүйн дуудлагыг хүлээн авч бэлэн мөнгөгүй нийгмийг байгуулж эхлэхээр шийдсэн юм» гэжээ. 


Эх сурвалж: Крипто доогтэр