Хятадын анхны криптобиржүүдийн нэг ВТСС –г үүсгэн байгуулагчдын нэг, түүний Гүйцэтгэх захирал асан Бобби Ли «Өнөөдөр алтны зах зээл $8 их наяд байгаа ба энэ нь биткойны зах зээлийн үнэлгээнээс даруй 50 дахин их юм. Би ирэх 9 жилийн дотор биткойны үнэлгээ нь түүнээс давж үнэ нь $500 000-с дээш гарах болно гэж таамаглаж байна. Одоогийн дэлхий дээрх мөнгө хэвлэж байгаа цар хэмжээг харгалзан үзэхэд BTC-ийн үнэ $1 сая-д лавтай хүрнэ» гэж бичжээ.

Ли-гийн таамаглалын нь ВТС-ны ховор байдал болоод ямарваа активын үнэ нь түүний эрэлт тасралтгүй өсөж байгаа үед үнэ нь зайлшгүй өсдөг зүй тогтолд үндэслэжээ.

«Биткоин нь цаг хугацаа өнгөрөх тутам супер үнэтэй болохоор бодолцож зохиогдсон юм. Эхний 10 жилд хоёр удаа л халвинг (блок олборлосны урамшууллыг 2 дахин багасгах) хийгдсэн ба одоо ирэх 10 жилд түүнээс 50% их буюу 3 удаа халвинг хийгдэх юм. 2020 оноос биткойн өдөр тутмын олборлолт ойролцоогоор 255 BTC болох ба түүний жилийн инфляц нь 0,5%-с бага болно. Энэ нь ВТС алтнаас ховор болно гэсэн хэрэг юм!»

Бобби Ли-гийн таамаглал нь нөөц болон цэвэр өсөлтийн харьцаан дээо суурилсан Сейфедин Аммус-ын загвар болоод халвинг нь ВТС-ны үнийг зайлшгүй өсгөх тухай нэд гарсан Plan B-шинжээчдийн дүгнэлттэй нийцэж байгаа юм байна.

Сануулахад Германы BayernLB банкны шинжээчид 2020 оны 5-р сард болох гэж буй халвингийн дараа ВТС-ны үнэ $ 90,000 болно гэж таамаглаж байгаа билээ.



Эх сурвалж: Крипто доогтэр