Ойрын хоёр жилийн хугацаанд биткойны үнэ хөнгөхөн шиг $50-100 мянгад хүрэх болно гэж тоон хөрөнгийн удирдлагын институциональ сан "Morgan Creek Digital"-ийн захирал Марк Юско BlockTV-д өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Тэрээр битойны үнэ ингэж өсөх таамаглалаа Меткалф-ын хууль дээр үндэслэж гаргажээ.

Меткалф-ын хууль нь анх Ethernet-ийн хувьд гарсан ба энэ нь сүлжээний ашигт байдал нь түүнд оролцогчдын тооны квадрат зэрэгтэй шууд хамааралтай гэжээ. Уг хууль сүлжээний маркетинг, нийгмийн сүлжээнд өргөн хэрэглэх болсон байна.

Юскогийн хэлж байгаагаар бол « Меткалф-ын хуулийн дагуу сүлжээний өсөлтийн хэмжээн дээр үндэслэн тооцоолоход биткойны үнэ 2020 юм уу 2021 он гэхэд $50 000- $100 000 хүрэх боломжтой." гэсэн байна.

«Бид биткойны үнэ цэнийг Меткалф-ын хуулиар буюу тус криптовалют хэрэглэгчдэд хэр тархсан гэдгээр тооцоолох нь зөв гэж үзэж байгаа бөгөөд одоогоор бол үнэ нь $15 000-17 000 орчим байна» гэж хэллээ.

Тэрээр мөн өнөөгийн үнийн өсөлтөд сүлжээний үр шимийг хүртэх сонирхолтой олон тооны дамчид гарч ирсэнтэй холбоотой гэж тэмдэглэжээ.


Эх сурвалж: Крипто доогтэр