Хятадын аж үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх мэдээлэл, аж үйлдвэрийн хөгжлийн төв / CCID / 6 дахь удаагаа инновацийн блокчэйн төслүүдийг эрэмбэллээ.

Уг эрэмбэлэлтэнд 33 төслийг оруулсанаас өмнөх удаагийнхтай адилаар EOS,тэргүүлсэн бол Etherium удаалж харин NEM сүүлийн байрыг эзэлжээ.

Харин биткойныг 19 дүгээр байранд оруулсан байна. Зах зээлийн үнэлгээгээр биткойн тэргүүлсэн хэвээр байгаа хэдий ч хятадууд түүнийг 8 дугаар сард 10 дугаар байранд, 9 дүгээр сард 16 дугаарт жагсаасан.

Уг эрэмбэлэлтийг CCID-ийн блокчэйн хөгжлийн хүрээлэнгээс засгийн газрын хэд хэдэн байгууллагатай хамтран гаргадаг бөгөөд түүний зорилго нь «тархмал бүртгэлийн, нийтийн сүлжээний хөгжилд шинжлэх ухааны үүднээс үнэлгээ өгөх, хөгжлийн хандлагыг нь тодорхойлох » явдал юм.



Эх сурвалж: Крипто доогтер