Youtube од, гоо сайхны зөвлөгч Жеймс Чарлз нь makeup артист Тати Вестбрүүктэй гашуун дайсагнал эхлүүлээд буй. Үүнээс үүдэн Жеймс Чарлз хоёр өдрийн хугацаанд гурван сая орчим "subscribers"-aa алджээ. Тэдний дотор Кайли Женнер, Ким Кардашиан нар ч багтжээ. Энэ нь өнгөрсөн баасан гарагаас хойш түүний карьер нүдэн дээр нь хэрхэн унаж буйг гэрчилж буй юм.

19 настай Жеймс Чарлз одоо ажлын айлчлалаар Австралид яваа аж. 

Уг маргаан нь Жеймс Чарлз өөрийнхөө багш болох Татигийн өрсөлдөгч компаниудыг сурталчилж, түүнийг багш нь шүүмжилсэнээс үүдэлтэй аж. Үүнээс болж багш нь нөхөрлөлөө эцэс болгож, эхлүүлсэн ажлуудаа цаашид түүнгүйгээр үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тэдний маргаан олон нийтэд ил болохоос өмнө Жеймс нь "Youtube"-т 16 сая гаруй дагагчтай байсан бол одоо 13.9 сая болон маш хурдан хугацаанд буурчээ. 

Уг үйл явдал өнгөрсөн 4 дүгээр сарын 22-нд Жеймс Чарлз Калифорнийн Coachella фестивальд "Sugar Bear" үсний витаминийг инстаграмын “Story”-д сурталчилснаас эхэлжээ. Тус компанийн үсний бүтээгдэхүүн нь Татигийн “Halo Beauty” нэртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний өрсөлдөгч юм. Харин Жеймс багшгийнхаа уг бүтээгдэхүүнийг түүний залуу дагагч нарт тохиромжтой биш хэмээн мэдэгджээ. 

Тати нь Жеймсийг алдар хүндэд хүрч, олонд танигдахад тусалсаныхаа хариу шагналд “урвалт” хүлээгээгүй гэжээ. Сэтгэл гонсойлгосон үйл явдлын талаар бухимдсан сэтгэлээ илэрхийлэн түүний бичлэгийг 30 сая удаа үзсэн хандалттай байна.

Жеймс өөрийн хүндэлж явдаг дотны хүнээ гомдоосонд уучлал гуйсан ч гэсэн нэгэнт алдсан итгэлийг олж авна гэдэг амаргүй юм.