Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
01 сарын 15, 2026
Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний томоохон платформууд, ялангуяа богино видео контент нь хүүхэд, өсвөр насныхныг донтуулах эрсдэлтэй байгаад эцэг эх, судлаач, хууль тогтоогчид сэтгэл зовиносоор ирсэн.
Тэгвэл “YouTube” өсвөр насныхны цахим хэрэглээг хянах, хамгаалах зорилгоор эцэг эхчүүдэд зориулсан шинэ хяналтын тохиргоонуудаа танилцууллаа. Шинэ тохиргоогоор эцэг эхчүүд хүүхдийнхээ YouTube-ийн “Shorts” буюу богино бичлэг үзэх хугацааг өдөрт 0-120 минут хүртэл байхаар тохируулах боломжтой болох юм байна.
Өөрөөр хэлбэл, богино бичлэг үзэх боломжийг бүрэн хаах, эсвэл тодорхой хугацаагаар хязгаарлах сонголттой болж байгаа юм. Ингэснээр эцэг эх хүүхдээ хичээлдээ анхаарах шаардлагатай гэж үзвэл Shorts-ийг хаах, харин холын аян замд явж байвал тодорхой цагийн хязгаарлалттайгаар үзүүлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн хүүхдэд зориулсан YouTube хаяг шинээр үүсгэх, нэг төхөөрөмж дээр эцэг эх болон хүүхдийн аккаунтын хооронд шилжих үйл явцыг илүү хялбаршуулжээ.
Үүнээс гадна YouTube өсвөр насныханд санал болгодог контентын бодлогоо шинэчилж, тэдэнд танин мэдэхүйн мэдлэг олгох, урам зориг өгөх, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих агуулгыг түлхүү хүргэх аж. Харин хэт төгс бие галбирыг дөвийлгөн харуулсан, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэх эрсдэлтэй контент руу дахин дахин хөтөлдөг бичлэгүүдийг хязгаарлах бодлогоо илүү чангатгана гэлээ.
Ийм төрлийн зохицуулалт нь YouTube-ээс гадна Instagram, ChatGPT зэрэг бусад томоохон платформуудад мөн хэрэгжиж байгаа юм.
"Shorts" үзэх цагийг хязгаарлах заавар:
Гар утсан дээрээ YouTube апп-ыг нээнэ
Эцэг эхийн аккаунтаар нэвтэрсэн эсэхээ шалгана
Баруун дээд буланд байгаа профайл зураг дээр дарна
Хүүхдийн (teen) аккаунт-ыг сонгоно
Settings (Тохиргоо) → Parental controls / Controls хэсэгт орно
Shorts эсвэл Shorts time limit гэсэн хэсгийг дарна
Өдөрт үзэх хугацааг 0–120 минут хооронд сонгоно
0 минут → Shorts бүрэн хаагдана
30, 60, 120 минут → тодорхой хугацаатайгаар үзнэ
Save / Apply товчийг дарж тохиргоог баталгаажуулна
Санамж: Shorts-ийн хязгаарлалт зөвхөн supervised аккаунтад үйлчилнэ.
Supervised аккаунт гэдэг нь эцэг эхийн хяналттай, хүүхэд/өсвөр насныханд зориулсан YouTube аккаунт юм. Энгийнээр хэлбэл хүүхэд YouTube ашиглана. Эцэг эх Family Link-ээр хянаж, тохируулна.
Өсвөр насныханд зориулсан (supervised) Google / YouTube аккаунт нээх заавар:
1️. Google Family Link татах
Android: Play Store → Google Family Link
iPhone: App Store → Google Family Link
Жич: Family Link нь хүүхдийн аккаунтыг удирдах албан ёсны Google-ийн хэрэгсэл юм.
2️. Хүүхдийн Google аккаунт үүсгэх
3️. Хүүхдийн төхөөрөмжид холбох
-Android утас / таблет
Шинэ утсанд бол эхний асаалт дээр Child account сонгож нэвтэрнэ
Ашиглаж байгаа утас бол:
Settings → Accounts → Add account → Google
Хүүхдийн үүсгэсэн аккаунтаар нэвтэрнэ
-iPhone / iPad
YouTube, Gmail, Chrome зэрэг апп-д хүүхдийн Google аккаунтаар нэвтэрнэ
Family Link-ээр дамжуулж хянана
Жич: 13–17 насныханд YouTube Kids биш, supervised YouTube ашиглана.
Эх сурвалж: CNN
youtube богино бичлэг инстаграм өсвөр үеийнхэн youtube shorts
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.96] ・ 24 өдрийн өмнө Хариулах
Бичлэгээр оруулах боломж байдаггүй юмуу
Зочин [66.181.179.10] ・ 25 өдрийн өмнө Хариулах
Зөв
Зочин [103.229.123.120] ・ 25 өдрийн өмнө Хариулах
Minii utas deer parents control baigaa gehdee baigaad neeh muudsan ym alga oo teheer ene argiig heregjuulsen ni deer baih
Зочин [138.252.29.43] ・ 27 өдрийн өмнө Хариулах
youtube kids монгол улсад болдоггүй байгаа шүү
Зочин [202.9.41.110] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Даанч энэ тохиргоо манай улсад болдоггүй байгаа шүү.
Зочин [103.26.195.139] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Bichlgeer oruulwal sn bn
Зочин [202.55.180.226] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Монгол улсад Youtube kids нь өөрөө ажилдаггүй юм л даа. Мэдээ бичихээсээ өмнө шалгаж үзсэн бол.
Зочин [103.168.34.190] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Mongold ajilahgui e
Зочин [103.212.162.158] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Parents control/ control цэсийг олсонгүй....
Санал болгох
1 Өмнөговьчууд тэмээ судлалын анхны төвийг байгуулж байна
2 Боловсролын дэд сайд Д.Гантулга Боршоо боомтын Багийн бага сургуульд ажиллав
3 Олон соёлын огтлолцол Малайз: Монголчуудад нээх шинэ аяллын гарц
4 Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлд бэлтгэх системчлэлийн "мастер класс" зохион байгуулна
5 Монгол, Малайзын хөрөнгө оруулалтын эхлэл Куала Лумпурт тавигдлаа
Холбоотой мэдээ
Дэлхий
Хамгийн их ашиг олсон 10 "youtuber"-ийн орлого нийтдээ 300 сая ам.долларт хүрчээ
Л.Дэлгэрмаа ・ 01 сарын 17, 2022
Дэлхий
Үзэн ядалтыг ухуулан сурталчилсан дүрс бичлэгүүдийг устгана
・ 06 сарын 06, 2019
Эрүүл мэнд
"Facebook, Instagram" -ийн богино бичлэгүүд тархины хөгжлийг "устгаж" байна уу?
Н.Жавхлан ・ 03 сарын 12, 2025
Амьдрал
2017 оны алдартай бичлэгүүд
Г.Сайнзаяа ・ 02 сарын 15, 2018
Дэлхий
"YouTube"-ийн төв байранд халдлага гарчээ
peak.mn ・ 04 сарын 04, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.