Л.Дэлгэрмаа
01 сарын 17, 2022
Форбес сэтгүүлээс 2021 онд хамгийн их ашиг олсон 10 YouTube контент бүтээгчдийг зарлажээ.
Жагсаалтын нэгдүгээрт өдгөө 23 настай Жимми Доналдсан буюу MrBeast нэрээр алдаршсан контент бүтээгч эр бичигдсэн байна.
Өнгөрсөн онд түүний бичлэгүүд нийт 10 тэрбум үзэлт давсан төдийгүй 54 сая ам.долларын ашиг авчирчээ.
MrBeast 2012 оноос хойш тасралтгүй 9 жил YouTube хуудсаа хөгжүүлж ирсний дүнд ийнхүү хамгийн өндөр орлоготой контент бүтээгчээр тодорчээ.
Түүний хамгийн их хандалт авсан бичлэг бол "Squid game" киноны тоглоомуудыг бодитоор туршиж, 450 гаруй хүнийг оролцуулж, ялагчид 456 мянган долларыг өгч байсан юм.
Холбоотой нийтлэл: https://peak.mn/news/squid-game
Форбес сэтгүүлийн тооцсноор өнгөрсөн онд хамгийн их ашиг олсон 10 YouTube контент бүтээгч нарын орлого нийтдээ 300 сая ам.доллар хүрсэн байна.
Жагсаалтын хоёрдугаарт дуулиан шуугианы эзэн, боксын тамирчин Жек Паул бичигдсэн юм.
Түүний араас видео тоглоомын тухай контент бүтээгч Markiplier бичигдсэн бол Rhett and Llink суваг ашгаараа дөрөвдүгээрт жагсжээ.
Харин тав, зургаа, долдугаар байранд Unspeakable, Nastya, Ryan Kaji зэрэг сувгууд бичигдсэн бол комеди чиглэлээр хүмүүсийг дөнгөдөг Dude Perfect суваг өнгөрсөн оноос 5 байр ухарч, наймдугаарт жагссан байна.
Энэ оны жагсаалтад бас нэгэн онцлох эрхэм байсан нь Логан Паул бөгөөд тэрээр 2018 онд олон нийтийн дунд нэр хүндээ алдсанаас хойш 3 жилийн дараа эргэн ирж, жагсаалтын есдүгээрт орж ирсэн юм.
Харин аравдугаар байранд Minecraft тоглоомын хүрээнд контент бүтээдэг Престон Арсемент бичигдсэн байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.