GoPro 360 хэмд зураг, бичлэг хийдэг камер танилцууллаа

Г.Сайнзаяа
09 сарын 29, 2017

Fusion камер зураг тогтворжуулах нэмэлт хэрэгсэлтэй, өргөн уудам зайны дууг бичиж, усан доор ажилладаг аж. Америкийн уг компани сүүлийн дөрвөн улиралд 506 сая доллар алдсан тул алдах эрх одоо үгүйгээс гадна, хит бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Хэрэв бүтэлгүйтвэл зардлаа танах хэрэгтэй болно. Асуудлын гол нь “амьд үлдэх” биш харин бүтээгдэхүүнээрээ ашиг олох юм.

GoPro өмнө нь Omni гэх камер гаргасан ч 4999 долларын үнэтэй байсан нь худалдан авагчдад хүнд туссан. Тэд 2016 оны эхэн үеэс цөөнх биш массыг онилж, одоо 699 долларын Fusion-ыг гаргалаа. Арваннэгдүгээр сард гарах камер өмнөх загвараас 40 хувиар хямд үнэтэй гэсэн үг. 

Fusion-ы хоёр талд нэг, нэг линз бий. Хүчин чадлыг нэгтгэвэл:

  • 5.200 нягтралтай, 360 хэмд секундэд 30 дүрс авдаг. 
  • Усан дор таван метр хүртэлх зайд ажиллана. 
  • 10 төрлийн хэлээр комманд хүлээж авна.
  • Автомат, дижитал тогтворжуулагчтай.
Холбоотой сэдвүүд

технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.