Грекийн Афин хотын “Skai TV” телевизийн байрны дэргэд даваа гарагийн орой дэлбэрэлт болсон тухай цагдаа нарын мэдэгдсэнийг “Риа Новости” агентлаг уламжлав.

Гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг орон нутгийн цагаар 2:35 цагт дэлбэрч, барилгын нэг болон хоёрдугаар давхар эвдэрч сүйджээ. Тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан хүн байхгүй байна гэж эх сурвалж мэдээлжээ. Тус хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ