Гуравдугаар эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байгууллагаар шалгарлаа

Peak.mn
11 сарын 29, 2024

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй оны шилдэг байгууллагаар шалгарлаа.  

Тус эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр эрүүл мэндийн салбарт бүтээлч санаачилгыг өрнүүлж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд манлайлж ажиллаж байгаа юм. Тодруулбал, УГТЭ нь жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, орчин нөхцөлөө сайжруулах ажлыг тусган,  хэрэгжүүлдэг байна.  

Ташрамд дурдахад, тус эмнэлэг сүүлийн 3 жилд энэхүү номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд 2022, 2024 онуудад шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарсан юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.