Олон Улсын Ротари сангийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс засал, урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний торлог, болор, глауком зэрэг 8 мэс заслын чиглэлийн 130 төрлийн 57,2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулаа тус арга хэмжээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари төрийн бус байгууллага болон ЭМЯ-ны төлөөлөгчид оролцов.