Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг маргааш буюу 4 дүгээр сарын 23-наас үргэлжлүүлэн хийнэ гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан байна.

Вакцинжуулалтад хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа нь болсон болон нэгдүгээр тунгаа хийлгээгүй иргэдийг хамруулна. Тухайн иргэнийг хэзээ, хаана, аль цэгт очиж вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс нь утсаар мэдэгдэнэ.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах аж.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өчигдөр манай улсад 50.400 тун АстраЗенека вакцин ирсэн. 

Мөн БНХАУ-ын Синофарм компанийн үйлдвэрлэсэн Веросэлл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа. Ойрын өдрүүдэд 900,000 тун вакциныг тээвэрлэн авчирна гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр мэдэгдсэн.