Б.Баясгалан
04 сарын 26, 2020
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд уг замыг маргааш нээхээр ажиллаж байна.
Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх "Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна.
Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Энэ сарын 27-ны 06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээнэ. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлуудыг давхар хийж байна” гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.