Өнөөдрийн байдлаар орон нутагт эвдэрсэн гүүр, зорчих боломжгүй болсон замуудын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Хаагдсан_замууд:

- Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн зам хаалттай. Тус чиглэлийн гурван гүүр нурсан бөгөөд замуудыг хэзээ нээх нь тодорхойгүй байна.

- Баян-Өлгий аймгийн Буратын гүүр засварт орсон. Аймгийн төвөөс 82 км-т байдаг тус гүүр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаагаар замыг хаажээ. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг.

- Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсны улмаас ойролцоох таван суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Хорио цээрийн дэглэм долдугаар сарын 13-наас эхлэн 6 хоног үргэлжилнэ.


Хаагдаад нээгдсэн замууд:

- Хөвсгөл аймгийг чиглэсэн хөдөлгөөн хэвийн болсон. Усархаг борооны улмаас Мөрөн-Хатгал чиглэлийн зам сэтэрсэн тул тус чиглэлийн замыг хаагаад байсан юм.

- Өчигдөр буюу долдугаар сарын 15-нд болсон ослын улмаас Архангайгаас Завхан чиглэлд Цагаан давааны наана, цаана замын хөдөлгөөнийг хаасан байсныг нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх болсон байна.