Налайх дүүргийн төвийн авто замыг шинэчлэх ажлын хүрээнд өнөөдөр буюу 5 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 25-ны хооронд бүрэн хааж байна. 

Уг ажлын хүрээнд 2 эгнээтэй 2 урсгал бүхий автозам байсныг 4 эгнээ бүхий 2 урсгалтай болгон шинэчилж, авто замын тэмдэг тэмдэглэлийг шинэчлэх юм. 

Тиймээс Налайх дүүргийн иргэд, жолооч, зорчигчид та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

/Зураг дээр улаанаар тэмдэглэсэн хэсэгт засвар, шинэчлэлтийн ажил явагдана/