Улаанбаатар болон аймгуудаас гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо

Б.Баясгалан
03 сарын 10, 2020

Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол гадаадын иргэнээс илэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, шийдвэр гаргав.

Тодруулбал, Өнөө өглөөний 07.00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоолоо.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Эхний шинжилгээгээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн байх магадлалтай байгаа тул ард иргэдээ сэргийлэ үүднээс шуурхай арга хэмжээ авч байна. 

Тиймээс Улаанбаатар хот болон аймаг, сумаас гарах, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэлээ" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

зам замхаах коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.