Г.Занданшатар: Чуулганы танхимд 44 гишүүн УИХ-ын даргыг орж ирэхийг хүлээж байна

Б.Баясгалан
11 сарын 29, 2018

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цаг эхэлсэн ч УИХ-ын дарга М.Энхболд Ёс зүйн дэд хороо чуулганы өмнө хуралдана хэмээн чуулганы хуралдааныг орхиж гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ-ын дарга М.Энхболд өглөө чуулганы хуралдааныг орхиж гарсан. Одоо болтол танхимд орж ирээгүй байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал олон байна. Ойрын өдрүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болно гэсэн. Бас ХХААХҮ-ийн сайдаа яаралтай сонгомоор байна. Гэтэл УИХ-ын дарга нь өөрөө УИХ-ын чуулганы дэгээ зөрчөөд алга болчихлоо. Чуулганы танхимд 44 гишүүн чуулган хуралдахыг хүлээгээд сууж байна.

Чуулганыг УИХ-ын дэд дарга нар удирдах эрхтэй ч дэд дарга нь мөн байхгүй байна.

Ёс зүйн дэд хороо хуралдах шаардлагатай гэж өглөө УИХ-ын дарга хэлсэн. Тус дэд хорооны хурлыг 14.30 цагт зарласан. Тус хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Д.Сарангэрэл очиж хуралдааныг хүлээж байгаад хүн ирэхгүй болохоор сая чуулганы танхимд орж ирээд байж байна" гэв.

Ийнхүү УИХ-ын чуулган, Ёс зүйн дэд хорооны аль аль нь хуралдахгүй, дарга  нараа хүлээгээд гацаанд орчихсон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.