Өмнөд Энэтхэгийн Карнатака мужид өчигдөр коронавирусын омкрон хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Нэг нь 66 настай Өмнөд Африкаас ирсэн иргэн байсан бол нөгөө тохиолдол нь 46 настай эмч байсан байна.

Тэдгээрийн ойрын 240 хавьтлыг олж, шинжилгээнд хамруулж байгаа юм байна. 46 настай өвчтөний ойрын хавьтал дундаас таван тохиолдол одоогоор эсрэг гарсан байна. Нийслэл Шинэ Дели хотын зургаан эерэг тохиолдлыг омикрон байсан эсэх давтан шинжилгээ хийж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас омикрон хувилбарыг халдварлуулах өндөр эрсдэлтэй гэж анхааруулсан. Монгол Улсын УОК хамгийн сүүлийн хуралдаанаар омикрон вирус бүртгэгдсэн улс орнуудаас эх орондоо ирж байгаа Монгол Улсын иргэдийг 10 хоног тусгаарлана, гадаад иргэдийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан.

Энэтхэг Улсад 7 хоногийн албан ёсны айлчлал хийж байгаа УИХ дарга Г.Занданшатар, болон түүнийг дагалдан явсан дотоод, гадаадын хүмүүс ирэх Даваа гаригт Улаанбаатарт бууна. Тэднийг тусгаарлах эсэх талаар УОК хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

Энэтхэг улсад өдөрт 10,000 шинэ тохиолдол гардаг. Насанд хүрсэн 940 сая хүмүүсийн 80 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан байна.