УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Үүний дараа олон нийтийн дунд улстөрчид өөрсдийн болон үр хүүхдийнхээ төлбөрийг зориудаар тэглэж байна гэсэн яриа гараад буй. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудал дээр твитер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр "БСШУСЯ санаачилсан тогтоолын төслийн талаар шуугиан дэгдээж нийгмийг бухимдуулж буйд харамсч байна.  Олон нийтээр хэлэлцүүлж шийдэх хүртэл төслийг хэлэлцэхгүй. Жич: Миний нэр дээр сургалтын зээлийн сангаас авсан 1 ч төгрөгийн зээл байхгүйг албан ёсоор мэдэгдье! Ташаа мэдээлэл" гэсэн байна.