УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа "УИХ тарж, ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явуулах хувилбар яригдаж байгаа" хэмээн нийтлэжээ.

Тэрбээр "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал" хэмээжээ.