Бэлгийн гажиг, согогийн эмч Кимберли Резник Андерсон олон сар, жил, бүр олон арван жил секс хийгээгүй хосуудтай ажилладаг. Тэрбээр нэгнээсээ уйдаж, хуурайшилтийн энэ үед яваа хосуудад тэрбээр мэргэжлийн хүнд аль болох яаралтай хандахыг зөвлөж байна. “Хосууд секс хийхээ больж, сексийг үнэ цэнэтэй, чухалд тооцохоо болиход энэ байдалдаа маш амархан дасдаг” хэмээн Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн Анагаах ухааны их сургуулийн сэтгэц гэм судлалын багш Резник Андерсон хэллээ. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе. 

1 Та хүсэлгүй бол хамтрагч тань ч хүсэлгүй гэсэн үг

“Та секс, таашаалыг үгүйсгэдэг болсноо анзаарсан ч ганцаараа л ийм байгаа юм болов уу гэж боддог уу. Тэгвэл нэг зүйл хэлье. Хамтрагч тань ч гэсэн адилхан байдалд орсон. Гэсэн ч түүнийгээ нууж, аман дээрээ өөр зүйл хэлдэг байж болно. Хос хоёрын хэн нь илүү дур хүсэл муутай байна, тэр нь хэр удаан хугацаанд ийм байгаагаа илүү сайн мэддэг." 

― Кимберли Резник Андерсон

Секс хийхгүй удах тусам эргээд хэвэндээ ороход хэцүү

“Секс хийлгүй удаан явах тусам секс хийх сонирхолгүй болдог. Эсрэгээрээ их хийх тусам хиймээр санагдана. Секс бол бэлгийн дурыг хүслийг өдөөх хамгийн чухал хүчин зүйл. Нэг сексдэхэд л хөдөлгүүр асаж, бие сексийн гормоныг илүү их ялгаруулж, санагдуулж, хайрлалцахыг улам их хүсэх болно.”

― Getting the Sex You Want номын зохиолч, бэлгийн гажиг, согогийн эмч Тэмми Нельсон

3 Асуудлыг эрт хэлэлцэх тусам үр дүнтэй

“Би асуудлыг хаанаас нь эхэлж ярихаа мэддэггүй хосуудтай өдөр бүр ажилладаг. Зарим нь зориг гаргаад ярьсан ч хэрүүл болоод дуусдаг тул ахиад ярьдаггүй. Нэгнээ гомдоож, тааварлаагүй сэтгэл хөдлөл гаргаж, гэм буруутай, ууртай байснаас секс огт хийхгүй байсан нь дээр гэсэн шийдвэрт хүрдэг. Секс тогтмол хийх нь сэтгэл болон биеийн олон ашиг тустай тул өөрийн, мөн хайртай хүнийхээ эрүүл мэндэд санаа зовж, эртнээс хэлэлцэж шийдэх хэрэгтэй.” 

― Кимберли Резник Андерсон

4 Шалтгаан тоочихоо болиод шууд эхэл

“Хүн эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, секс хийхэд хүртэл янз бүрийн шалтаг тоочдог. “Би тачаангуй биш, ядраад байна, хүсэхгүй байна” гээд л шалтаг тоочвол мундахгүй. Багаас эхлээд ихийг бүтээ гэдэг дээ. Харилцаа удах тусам нэгнээ хараад л сэрэл хөдөлдөг үе ард хоцорно. Тиймээс зориулалт гаргаж, үнсэлцэх, тачаангуй хувцас өмсөх гэх мэт аргыг яг одооноос хэрэгжүүл.” 

― Психологич, бэлгийн гажиг согогын эмч Шеннон Чавес

5 Секс эхэндээ эвгүй санагдаж магадгүй

“Секс хийлгүй удаад эргэж хийхэд эхний хэдэн удаа эвгүй санагдах явдал бий. Үүнд санаа зовох хэрэггүй, удалгүй зүгээр болчихно.”

― Love Worth Making: How to Have Ridiculously Great Sex in a Long-Term Relationship номын зохиолч, бэлгийн гажиг согогын эмч Стивен Снайдер

6 Үнсэлцэхээс эхэл

“Хосууд секс хийхээ болихоороо ихэвчлэн хүрэлцэхээ больсон байдаг. Илж таалах, үнсэх биш үнсэлцэх тухай ярьж байна. Үнсэлцэхэд тархин дахь сексийн үед идэвхждэг хэсэг идэвхждэг. Ойртож, дотносох хамгийн чухал үйл бол үнсэлцэх. Ам бол сексийн чухал эрхтэн гэдгийг бүү март.”

― Шеннон Чавес

7 Гарцаагүй секс хийх эротик болзоонд яв

“Санаа зовмоор, бүх зүйл таны төлөвлөснөөр болохгүй байсан ч зүгээр. Бүр секс хиймээргүй ч санагдаж магад. Эхний болзоонд зүгээр л хүрэлцэж, тэврэлдээд нүцгэн унтсан ч болно. Секс аймшигтай санагдах ёсгүй тул багаас эхэлж, хором мөч бүрийг нь мэдэр.”

― Тэмми Нельсон

8 Ялгаатай байдал амьдралыг амталдаг

“Хосуудын дийлэнх нь зарим төрлийн сексийг хүсдэггүй ч өөр байдлаар хамтрагчтайгаа секс хийхийг хүсдэг. Секс бол хоол л гэсэн үг. Нэг хоолоо байнга идвэл залхаж, идэх дур хүсэл буурна. Тиймээс сексээ ч мөн төрөлжүүлж, олон янз болговол сэтгэл хөдлөлтэй, сайхан санагдана. Секс хийдэггүй ихэнх хосын хувьд секс төлөвлөгөөт ажил, байдаг л зүйл болсноос асуудал үүддэг.”

―  Шеннон Чавес

9 Хийхээсээ өмнө бод

“Секс хийхээсээ өмнө орон дотроо нүцгэн хэвтэцгээгээд юу ч бүү хий. Биеийг нь, сэтгэлийг нь, амьсгааг нь мэдэр. Цаг мөчөө мэдэрч амьдрах нь бодол санаагаа төвлөрүүлэн цэгцэлж, стрессийг багасгадаг.”

― Стивен Снайдер