Японы Ямагата ИС-ын судлаачид сексийн дур хүсэл болоод амьдралын мөчлөг хоорондын хамаарлыг судалжээ. 

Ингэхэд идэр болон ахимаг насны бэлгийн дур хүсэлгүй эрчүүд бусдаасаа богино насалж байгаа нь тогтоогдсон байна. Эсрэгээрээ сексийн сонирхол нь идэвхтэй хэвээр байгаа эрчүүд аливаа өвчин эмгэгийн улмаас барах магадлал 69 хувиар бага байжээ. 

Профессор Каори Сакурадагаар удирдуулсан уг судалгаанд Японы Ямагата мужийн 21 мянган оршин суугчид оролцсон бөгөөд бүгд 40 болон түүнээс ахимаг насны хүмүүс байж. 

Эдгээр оролцогчдын амьдралын хэв маяг, өвчний түүх, эсрэг хүйстэндээ татагдах сонирхол, сэтгэл зүйн эрүүл мэнд, оюуны ачаалал, стрессийн түвшнийг долоон жилийн турш нарийвчлан судалсны үр дүнд ийнхүү дүгнэсэн аж. 

Сонирхолтой нь уг судалгаанд оролцсон 10 мянга гаруй эмэгтэйчүүдэд энэ дүр зураг ажиглагдаагүй гэнэ. Хэдийгээр бэлгийн дур сонирхолгүй эмэгтэйчүүд цөөнгүй байсан ч энэ нь тэдний наслалтад нөлөөлөөгүй байна.