Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулагдсан материалуудын гуравны нэгийг л Хятад улс эзэмшдэг хэмээн тус улсын “Huawei” компани мэдэгджээ.

“Huawei”-д ашиглагддаг материалуудын гуравны нэгийг л Хятад улс эзэмшдэг. Даяаршлын эрин үед харилцаа холбооны томоохон компаниуд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээтэй байдаг” хэмээн “Huawei” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ. Кибер орон зайн аюулгүй байдлыг хангах талаар тэрбээр ярихдаа “Компанийн нэр хүнд цэвэр” хэмээн хэлсэн байна.

“Хятадын компанийн ашиглаж буй технологиудын кибер аюулгүй байдалтай холбоотойгоор АНУ-ын эрх баригчдын дунд болгоомжлол бий болоод байгаа учир хэрэглэгчид “Huawei” компанийн бараа бүтээгдэхүүний оронд Өрнөдийн орнуудын бараа бүтээгдэхүүнийг хэрэглээсэй гэж АНУ хүсч байна” хэмээн Европын Холбооны дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчГордон Сондлендөнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Reuters/