Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.31/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 10.652 хүнд шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 328 нь Улаанбаатар хотод, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.

Тодруулбал, Булган аймагт 4, Ховд аймагт 1, Архангай аймагт 7, Хөвсгөл аймагт 5, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 6, Увс аймагт 1, Сэлэнгэ аймагт 4, Дархан-Уул аймагт 16 тохиолдол батлагдсан байна.

Улмаар орон нутагт нийт 910, Улаанбаатар хотод нийт 7.000 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 8.447 тохиолдол боллоо. Тэдний 58 хувь буюу 4.920 нь эдгэрсэн байна. 

Одоо нийт 1.902 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 12, хүнд 34, хүндэвтэр 219, хөнгөн 1.637 хүн байна. Сүүлийн 24 цагт 95 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 69 болон 84 настай хоёр хүн нас барсан." хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 22-нд 210 хүнээс, 
  • 23-нд 206 хүнээс
  • 24-нд 218 хүнээс 
  • 25-нд 285 хүнээс 
  • 26-нд 437 хүнээс
  • 27-нд 361 хүнээс 
  • 28-нд 321 хүнээс
  • 29-нд 575 хүнээс
  • 30-нд 481 хүнээс
  • 31-нд 377 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Улаанбаатар хотоос гадна 15 аймагт коронавирусийн халдвар бүртгэгджээ.