"Зүрх хамгаалах төсөл" ТББ болон Шинэ Монгол Харүмафужи сургууль хамтран ХУД-ын нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Их аварга Харумафүжи Бямбадорж маань хүрэлцэн ирж амжаагүй тул түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болоод Зүрх хамгаалах төслийнхөн уг бэлгийг гардуулжээ.

Хирошима хотоос илгээсэн түргэн тусламжийн машин ийнхүү Монголчуудын эрүүл энхийн манаанд зүтгэхээр тус тусын эмнэлэгт хуваарилагдсан байна.

“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 6000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.

Үүнээс гадна гал унтраах болон түргэн тусламжийн машинуудыг Монгол Улсад хандивлаж байжээ.