“Хариуцлагатайгаар аялцгаая” аяны хүрээнд жил бүр тараадаг бөгөөд одоогийн байдлаар Имартын хамт олон 5000 ширхэг хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг ҮНЭГҮЙ ТАРААСАН.

Дотоодын аяллын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлээрээ аялах, бага насны хүүхдээ автомашинаар тээвэрлэн зорчих нь эрс ихэсдэг. 

Үүнтэй холбогдуулан “Скай хайпермаркет” ХХК буюу Имартын хамт олон Тээврийн цагдаагийн албатай хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлд зорчин өнгөрч байгаа автомашинуудад хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг үнэ төлбөргүйгээр тараалаа.