Б.Баясгалан
10 сарын 30, 2018
Индонезийн цагдаагийн хүчинд нэгдэхийг хүсч байгаа эмэгтэйчүүд “хоёр хуруу”-ны үзлэгт хамрагдан “сайн охид” гэдгээ батлах шаардлагатай байна.
Үзлэгээр хоёр хурууг өргөдөл гаргагчийн үтрээнд оруулан онгон хальс нь гэмтээгүй, хэвээр байгаа эсэхийг тогтоодог аж.
Гэвч энэ нь эмэгтэй хүний онгон байдлыг тодорхойлох баталгаатай арга биш хэмээн нэгэн эмэгтэй гомдол гаргажээ.
Австралийн ABC News-ийн мэдээлснээр Закиа гэх нэгэн өргөдөл гаргагч эмэгтэй Хүний Эрхийн Ажиглагчдад гомдол мэдүүлсэн байна. Учир нь үзлэгийн үр дүн нь ташаа байсан учир тэрээр цагдаагийн албанд элсэж чадаагүй аж. Асуудлыг хүндрүүлж байгаа нэг зүйл нь уг үзлэгийг эмнэлгийн ажилтан хийдэггүй байна.
"Тэд зөвхөн үтрээ рүү хуруугаа оруулаад зогсохгүй бас миний хошногоны нүх рүү хуруугаа хийсэн" гэж овгоо нууцалсан бүсгүй хэлсэн байна. "Тэд шалгалтаа үргэлжлүүлсээр байсан ... энэ нь маш их зовиуртай байсан. Болсон явдалыг санах бүр би уйлдаг ... Надад дахиад амьдрах хүсэл төрөхгүй байгаа юм шиг санагддаг" хэмээжээ.
Хүний эрхийн ажиглагч, судлаач Андреас Харсоны хэлснээр цагдаагийн ажилтан нь биеэ үнэлэгч эсвэл бэлгийн идэвхтэй харилцаатай байхыг ёс зүйгүй гэж үздэг гэжээ.
Мөн цагдаагийн эмэгтэй ажилчдыг зөв царай төрхтэй байхыг шаарддаг ба бие бялдарын хувьд шаардлага хангасан байх гэсэн өндөр цензуртай аж.
Эх сурвалж: https://nextshark.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.