Цагдаа нар зохицуулагчийн дохио, зааварт хүндэтгэлтэй хандсан жолооч нарт талархал илэрхийлэв

Х.Оргил
04 сарын 25, 2019

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан билээ. Энэ үеэр иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхитэй хамрагдсан.

Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан байна. Тээврийн цагдаагийн албанаас цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио, зааврыг биелүүлж ажилд  нь хүндэтгэлтэй хандсан нийт иргэд, жолооч нар, түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийллээ.

Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллаж байгаа тул замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлж, сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

Холбоотой сэдвүүд

замынцагдаа цагдаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.