Саруулын Ариунжаргал
05 сарын 08, 2019
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн “М”-ийн 2-16 насны 5 хүүхдийг угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг нь аварчээ.
Цагдаагийн алба хаагчид энэ оны тавдугаар сарын 07-08-ныг шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд “Толхын ойл” 2 дугаар байрны орцны үүдний хэсгээс утаа гарч байхыг харсан байна. Тэд дотогш орж шалгахад 03 тоот буюу иргэн “М”-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, улмаар унтаж байсан 5 хүүхдийг утаажилтийн бүсээс гаргаж, эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна.
Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж албаныхан мэдээллээ. Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрдэнэт 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж ажилласан тул Ховд аймгийн ОБГ, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд талархал илэрхийллээ.Иргэдийг ус буцалгагч, халаагуур, тогоо зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь орхихгүй байх, цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.