Казахстан улс сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Та бүхэнд энэ улсын хамгийн халуухан инстаграм-од бүсгүйчүүдийг танилцуулж байна.


Линда Нигматулина (34 настай), 22,2 мянган дагагчтай

 
 

 

 А если серые глаза?) #valerywagner

 

A post shared by LindaEnigma (@linda_nigmatulina) on


Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Линда Нигматулина 4 настай байхдаа “Зять из провинций” кинонд тоглож карьераа эхлүүлж байжээ. Тэрээр одоогийн байдлаар 30 дэлгэцийн бүтээлд тоглож амжсан бөгөөд “Кавказский треугольник”, “Вычислитель” кинонууд түүнд нэр алдарыг авч иржээ.


Куралай Анарбекова (28 настай), 91,4 мянган дагагчтай

Куралай Анарбекова анх “Мой грешный ангел” бүтээлд тоглон жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. “Жаужурек мын бала” төсөлд амжилттай оролцон дайчин эмэгтэйн дүр бүтээж амжилт, нэр алдарт хүрч чаджээ.


Карлыгыш Мухамеджанова (34 настай), 228 мянган дагагчтай

Карлыгыш Мухамеджанова нь Казахстаны ардын жүжигчин, дуурийн дуучин Нуржамал Усенбаева болон алдарт хөгжмийн зохиолч Тулеген Мухамеджанова нарын охин. “Ликвидатор”, “Сказ о розовом зайце”, “Семь майских дней”, “Голос степей” зэрэг кинонд дүр бүтээж олны танил болжээ.


Сая Оразгалиева (29 настай), 318 мянган дагагчтай 

Казахстаны дуучин, жүжигчин Сая Оразгалиева. 2010-2012 онуудад Shine хамтлагийн гоцлол дуучин байсан. “Жаным-2” цуврал кинонд анх тоглосон ба “Вузер” телевизийн цувралд дүр бүтээж алдартай болжээ. 


Асель Сагатова (32 настай), 393 мянган дагагчтай

Асель Сагатова загвар өмсөгчийн карьераа жүжигчнийхээр сольж “Плач матери о манкурте”, “Меч Махамбета”, “Красная полынь”, “Рэкетир”, “Сердцеедки” зэрэг бүтээлүүдэд тогложээ. Тэрээр нөхөр, хүүхдийн хамт амьдардаг гэнэ. 


Камшат Жолдыбаева (29 настай), 1,9 сая дагагчтай

Камшат Жолдыбаева “КешYOU” хамтлагийн гоцлол дуучин байсан бөгөөд 2009 оноос эхлэн кинонд тоглож эхэлжээ. “Любовь тракториста”, “Чужие дети”, “Казахское ханство. Алмазный меч” дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан.