Польш улсын нийслэл Варшав хотын Swiss Valley Park дахь сахиусан тэнгэрийн дүртэй уран баримлын хамрыг нэгэн модел бүсгүй алхаар нүдэж байгаа бичлэг хийж инстаграм хуудастаа тавьжээ.

Дараа нь тэрээр ичгүүр сонжуургүйгээр 200 жилийн настай уран баримлын урд инээмсэглэн зогсож байгаа нь бичлэгт харагдана.

Бичлэгээ оруулсны дараа дагагчдаасаа зэмлэл хүртсэн бөгөөд энэ бүхний дараа видео бичлэгээ устгаж 5600 дагагчаасаа нэр нүүрээ баран уучлал хүсжээ.

Тэрбээр "Өчигдрийн үйл явдал бол болох ёсгүй зүйл байсан. Би үүнийг хийсэндээ харамсаж байна. Би үнэхээр тэнэг зүйл хийжээ" хэмээн бичсэн байна.

Уг үйл явдлын дараа тус моделтай хамтран ажилладаг онлайн М банк "Ийм авир гаргахыг бид дэмжихгүй. Энэ төрлийн хүмүүсийн хувийн сонголтын өмнө бид хариуцлага хүлээхгүй" гэж мэдэгджээ.

Бичлэгт үзэх: