Х.Оргил
08 сарын 11, 2020
Хэнтий аймгийн Батноров сум нь Их Эзэн Чингис хааны үнэнч анд жанжин Боорчийн өлгий нутаг гэгддэг. Энэхүү нутагт "Андлалын өргөө” цогцолборын ажлыг хоёр жилийн өмнө барьж саяхан ашиглалтад ороод буй. Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм. Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж юм. Эзэн Чингис хааны нутаг гэгддэг ч зориод очихоор гадны дотныхонд үзүүлчих зүйл ховортой тул бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн нь олзуурхууштай. Угаасаа ч түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын эдийн засгийн үр өгөөж өндөр байдгийг гадны жишээнээс харж болно.
Гэхдээ тал дээр торойж үлдсэн ганц өнчин цагаан ботго шиг бүтээн байгуулалтаас ичмээр.
Түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалт цогцолбор хэлбэрээр өрнөдөг. Хамгийн ойрхон жишээ нь Өвөрмонголын Ордос хот дахь Чингисийн онгон цогцолбор юм. Таван га гаруй газрыг хамарсан энэхүү цогцолборт очсон хүн Монголын түүх соёлыг харуулсан хөшөө цогцолбор, музей, гэр ордон гээд сатаарах зүйл дэндүү олонтой. Үүнээс гадна тэрхүү цогцолборт нь эзэн Чингис хааны тахилгын онгон байгуулсан, зан үйлийн танхимтай. Мэдээж дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн байдаг. Тиймээс ч дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар гэгддэг. Харин "Андлалын өргөө" мэт байгууламжийн талаар иргэд ам муутай байна. Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хүрээнд санхүүжүүлэх юм билээ. Энэ мэт бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм бол Монголд түүхэн аялал жуулчлал хөгжинө гэж саналтгүй нь ээ.
"Андлалын өргөө" байгууламжийн талаар твитер хуудаснаа ийнхүү бичжээ.
Ийм хөгийн юм хийчээд, татвар төлөгчдийн мөнгөнөөс 2 тэрбумыг цусалсан гэж бодохоор зэвүү, дургүй 2 зэрэг хүрч байна.
Жуулчдад ядаж боловсон 00 бэлдэж байж, жуулчлал хөгждөг юмшд.
Оюун-Эрдэнэд ичих нүүр алга даа https://t.co/b7clFUwp9t— Dodo Dorj (@Dodo_dorj) February 18, 2020
ХОЁР тэрбумын өртөгтэй “Андлалын өргөө”
Юугаар барьсан бэ? Хэдийг нь шаасан бэ? Оюу-Эрдэнэ
“Андлалын өргөө” Хэнтий аймгийн Батноров суман Ядаж өвөр Монголын Ордос хот үзээд ирмээр юм! pic.twitter.com/XO3hX4L9OS— Otgoo (@OtgooJadamba) February 17, 2020
Энэ Андлалын өргөө гээч чинь 5 тэрбумын өртөгтэй гэнэ! 2 тэрбумыг улсын төсвөөс, 3 тэрбумыг хандиваар гэнэ!!!
5 тэрбумаар аймагтаа мөн овоо их орон сууц барих байсандаа!!! pic.twitter.com/k4kM1C3B1W— ᠮᠥᠩᠬᠡᠰᠡᠷᠬᠥᠯᠡᠩ (@munkhsergelen_j) February 17, 2020
Андлалын өргөө гэнэ үү. Оронд нь сумынхаа сургууль ганц боловсон 00 бариад өгчихөөч. Хэнтий аймгийн Батноров гэсэн байх шүү. pic.twitter.com/Pdj95NlW4O
— ТААБАР (@MrErdene) October 10, 2019
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.23.28] ・ 2020.08.11 Хариулах
энэ муусайн яахаараа миний даргын хийсэн бүтээн байгуулалтыг шүүмжилдэг юм бэ? заргалдана шүү
Зочин [66.181.179.95] ・ 2021.08.04 Хариулах
хахаха тоглож байгаа гэж найдна. Эсвэл Оюун-Эрдэнэтэй андлалын өргөөнд цүнхийг нь барьна гэдэг "андгай" тавьчихаад ирсэндээ ингэж хэлж байна уу?
Зочин [112.72.15.42] ・ 2020.02.18 Хариулах
Ингэж л идэж ууж байна даа. Удахгүй эд нар шорондоо орох биздээ Сайханбилэг шиг зугтаах уу
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй