Цэдэнбалын Цэрэндолгор
07 сарын 02, 2018
Монгол Улсын Иогийн Спортын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнээс нийт 4 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийн эзэд тодорлоо.
Насанд хүрэгчдийн ангилалд
Пүрэвсүрэнгийн Элбэгсүрэн, Даваажамцын Норжин
Өсвөр нас(11-17)-ны ангилалд
Тэнгисийн Ялгуун
Мөнхбаатарын Бүжмаа нар алтан медал хүртлээ.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд Гансүхын Номин-Эрдэнэ, Өлзийсайханы Уянга, Сүхбаатарын Батзаяа, Балдангийн Мөнхбаяр нар, ахмад (50+) насны ангилалд Хорлоогийн Үржинсүрэн, өсвөр насны ангилалд Батмөнхийн Мөнх-Ундрам, Цогтсайханы Энхжин нар тус тус мөнгөн медаль хүртсэн юм
Хүрэл медалийг Самданжамцын Уламбаяр, Тортвойн Туул, Тувааны Оюунгэрэл, Уртнасангийн Насанбаяр, Цогтын Ундрал, Панигын Гантуяа нар, өсвөр насны ангилалд Цэдэн-Ишийн Очирхүү, Ганбатын Өлзийсайхан, Бадарсангийн Нарангоо нар тус тус хүртлээ.
Оролцогчдын авьяас чадвар, амжилт, зориг тэвчээр, хөдөлмөрийг нь үнэлж "Монос косметик", "Ospring Mongolia" компанииуд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ бэлэг барьсан байна. Тэмцээнд оролцогчдыг мэргэжлийн өндөр түвшинд, үнэ төлбөргүй бэлтгэж иогийн спортын аварга болоход нь үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага бол Намастэ иогийн олон улсын сургуулийн үүсгэн Ж.Даваажаргал юм. Зохион байгуулагчдын зүгээс биеийн иогийн спортыг олимпийн нэг төрөл болгох үйлсэд нэгдэж, өсвөр залуучуудыг энэ спортын төрлөөр хичээллэж эрүүл, зөв хүн болоход үнэтэй хувь нэмэр оруулан тэмцээнийг зохион байгуулах газраар ивээн тэтгэсэн Shangri-La Ulaanbaatar Center-Sport Club-т талархаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн уг тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Нийслэлийн биеийн тамир спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан МҮОНРТ, MNB WORLD, МҮОНРТ спорт суваг, Ангар агентлаг, peak.mn цахим хуудас, ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан Namaste Yoga School Mongolia-д талархаж буйгаа илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.